Мэдээ, мэдээлэл

ЛАМ НАРЫН ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛАН БОСГОСОН ХАМБЫН ОВОО ДАХЬ ‘‘ ДАВХАРЛАГТ БАЙШИН СУВАРГА’’-Д ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

ЛАМ НАРЫН ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛАН БОСГОСОН ХАМБЫН ОВОО ДАХЬ ‘‘ ДАВХАРЛАГТ БАЙШИН СУВАРГА’’-Д ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс болон Монголын Бурхан шашны соёмбо сүмтэй хамтран зохион байгуулж, цэцэг өргөж, маанийн ерөөл айлдан зул өргөж, хүндэтгэл үзүүлсэнээс гадна, хэлэлцүүлэг болон түүхэн баримт, гэрэл зургийн үзэсгэлэн гарган оролцогсдод толилууллаа.

Энэхүү хүндэтгэлийн ёслолд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн комиссын дарга Д.Ихбаяр, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Золбоо, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Монголын Бурхан шашны “Соёмбо сүм” ТББ-ын тэргүүн Б.Ариунбуян болон цэргийн анги, байгууллагын төлөөлөл, хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон холбогдох албан хаагчид оролцлоо.

Хамбын овоо бол зөвхөн нэгэн газар нутаг бус, өнгөрсөн түүхийн гашуун үнэнийг гэрчлэн үлдсэн, хэлмэгдэгчдийнхээ дурсгалыг хүндэтгэн санах ариун дагшин түүхэн газар юм.

Өнөөдрийн бидний хүндэтгэл бол өнгөрснийг мартах бус, үнэнийг санаж, түүхийн сургамжаа ухаарч, санаж сэхээрч дахин давтагдахгүй байхыг хойч үедээ сануулах үйл хэрэг билээ.