Мэдээ, мэдээлэл

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Улсын Их Ерөнхий сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга асан С.Одонтуяа болон УИХ, ЗГ-ын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний ажлын алба, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Нийслэлийн салбар комисс, Нийслэлийн удирдлагууд, Улс төрийн намууд, Гандантэгчэнлин хийдийн төлөөлөл, Монголын хэлмэгдэгсдийн холбоо ТББ, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Улс төрийн хилс хэргээр 1921-1990 оны хооронд хэлмэгдсэн 30 гаруй мянган хүний дурсгалд зориулсан Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

1996 оноос эхлэн Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, 31 дэх жилдээ хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрөөж байна.