МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ
УЛСЫН КОМИСС НЬ ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙСЛЭЛИЙН САЛБАР КОМИСС, МОНГОЛЫН БУРХАН ШАШНЫ СОЁМБО СҮМ, МОНГОЛЫН ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ 2026 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДӨР БАЙГУУЛАВ.

Санамж бичгийн зорилго нь Хамбын овоон дахь хэлмэгдүүлэлтийн түүхэн газрыг хамгаалан ногоон байгууламж бүхий цогцолбороор дамжуулан уучлал, шудрага ёс, эв нэгдлийн төв болгон хөгжүүлэх. Мөн хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, хойч үедээ хүний эрхийн боловсрол, судалгааны орон зай бий болгох зорилгоор “Хамбын овоо дурсгалын хүрээлэн” төслийг хэрэгжүүлэхэд хамтын үйл ажиллагааны зарчмыг нэгтгэн чиглүүлэхэд оршино.


Тухайлбал “Хамбын овоо дурсгалын хүрээлэн”-д байгуулагдах сүм, суварга, ариун талбайг монголын уламжлалт урлах ухааны хэв маягаар байгуулах, Хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг залбирал, буян номын хэлээр мөнхжүүлэх ажлыг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдийн оролцоотой дурсгалын ёслол, номын өдөрлөгүүдийг тогтмол зохион байгуулах, олон улсын харилцаа хамтын ажиллагааг бий болгох, хүний эрхийн зөрчил, улс төрийн хэлмэгдүүлэлт гаргахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдэн хүний эрхийн боловсрол, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах болон “Хамбын овоо дурсгалын хүрээлэн”-ийн төслийг дээрх дурдсан үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд таниулах, нөлөөллийн арга хэмжээг авахад чиглэгдэж байгаа юм.
МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН АЖЛЫН АЛБА